УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхэллээ. Хурлаар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тогтоолд уг сонгуулийг ирэх аравдугаар сарын 19-нд хийхээр заасан аж. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Энхболд удирдаж байна. Одоогийн байдлаар ирц 84,2 хувьтай байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхэллээ
2016-07-08 11:57:00