УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна. МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг томилуулахаар дэмжиж, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. Үүний дагуу өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Мөн Хууль зүйн байнгын хороо хуралдаж, АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн.
Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж эхэллээ
2016-07-08 12:07:00