УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцлээ. Үүнд Ерөнхий сайдад нэр дэвшигч Мэргэжлийн Засгийн газар байгуулна. Салбарыг удирдах сайдыг мэргэжлийн хүн байх шалгуур тавина. Аж үйлдвэрийн яам бие даасан хэвээр байх болно гэсэн хариулт өглөө. Эцэст нь гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж УИХ-д оруулахаар боллоо. Ингээд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томиллоо.
Гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томиллоо
2016-07-08 12:22:46