8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтынхан бэлэн байдалд ажиллана

2016-07-08 12:40:57

Улсын баяр наадмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 404 албан хаагч 24 цагийн бэлэн байдалд ажиллахаар болжээ. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, ХХААҮҮХХ, ЭМБСХХ, БОГУУХХ, ДБХХ, ХНХХХ, Төв лабораторийн 71, Хүй 7 худагт Сонгинохайрхан, ЭИХХ, ХНХХХ, ДБХХ, БОГУУХХ-ийн 78, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон ХНХХХ-ийн 11, Үндэсний соёл амралтын хүрээлэнд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон ХНХХХ-ийн 12, Чингисийн талбайд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон ХНХХХ-ийн 16 албан хаагчид дээрх 5 цэгт хяналт шалгалтыг хийж ажилланх юм байна. Мөн НМХГ-ын төв байранд 26, лабораторид 16, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 14, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 14, болзошгүй хордлого халдварын үед дуудагдаж ажиллах 148 албан хаагчид маргааш 09.00 цагаас 18-ны өдрийг хүртэл ажиллах аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment