Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан 77,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж дэмжигдсэн Ж.Эрдэнэбатын танилцуулгыг чуулганы хуралдаанд уншиж танилцууллаа. Чуулганы хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох тухай, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох тухай, Сум, дүүргийн иргэдийн хурлыг сонгох сонгуулийн товыг зарлан товлох тухай асуулдыг хэлэлцэх юм байна.
Чуулганд Ерөнхийлөгч оролцож байна
2016-07-08 13:48:00