8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын босгон дээр төрсөн Гавъяатууд

2016-07-08 14:13:00

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсын аж үйлдвэр, соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, барилга, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар өнөөдөр гардуулан өгсөн билээ. 

Монгол Улсын Ардын багш цолоор Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн зөвлөх багш, доктор, профессор, Монгол Улсын Хүний гавъяат эмч Хайдавын Гэлэгжамцыг,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Туул мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн багш Батаагийн Туул, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Дашжамцын Баттулга, Хөвсгөл аймгийн Хөвсгөл аяны жолоо ХХК-ийн захирал Гэндэнсүрэнгийн Сүхбаатар нарыг,

Монгол Улсын гавъяат багш цолоор 29-р сургуулийн ахмад согог зүйч багш Дэжидийн Долгорсүрэн, Ганзам цогцолбор сургуулийн захирал Намралын Батбаяр, Хууль сахиулах сургуулийн бие хамгаалах урлагийн тэнхимийн зөвлөх багш Санжхүүгийн Хаянгарваа, Чингэлтэй дүүргийн 17-р хорооны өндөр настан, ахмад багш Ядамын Дүгэр, СХД-ийн 1 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш Бадамын Цолмон нарыг,

Монгол Улсын гавъяат барилгачин цолоор Сөүл Вин ХХК-ийн зөвлөх инженер Доржготовын Мандах, Барилгын цэргийн ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Манкадайн Мөнхбат, Хар чонот ХХК-ийн ерөнхий захирал Дашмягмарын Баянцагаан, Заг ХХК-ний ерөнхий захирал Баяртогтохын Нэмэхбаатар нарыг,

Монгол Улсын гавъяат тамирчин цолоор Монголын Уулчдын үндэсний холбооны гишүүн, Эрүүл Монгол хайкинг клубын тэргүүн Базархандын Цэвээндашийг,

Монгол Улсын гавъяат уурхайчин цолоор Багануур ХК-ийн оператор жолооч Бадамын Эрдэнэбатыг,

Монгол Улсын гавъяат хуульч цолоор Хууль зүйн сайд Дамбийн Дорлигжав, ХЗЯ-ны ахмад ажилтан, хошууч генерал Сэнгээгийн Дамдинсүрэн нарыг,

Монгол Улсын гавъяат эдийн засагч цолоор Нийслэлийн өмч газрын харилцааны газрын дарга Шаравдоржийн Төмөрбаатар, "Хөх Ташуу" ХХК-ийн  захирал Санжийн Даян, Мэргэшсэн Нягтлан бодогчдийн институтын удирдах зөвлөлийн дарга Цэрэнгаваагийн Жигдэн, Говь ХК-ийн газрын захирал Пүрэвдоржийн Ганбаатар нарыг,

Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Соёл Урлагийн Их Сургуулийн багш Готовын Цогбаяр, БЗД-ийн 15-р хорооны өндөр настан, Уран дархан Довчингийн Нямхүү нарыг,

Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор Монголын урчуудын эвлэлийн чөлөөт уран бүтээлч Раднаажавын Лхамсүрэнг,

Монгол Улсын үйлчилгээний гавъяат ажилтан цолоор Монголын тогооч нарын холбооны тэргүүн, зөвлөх багш Доржготовын Буяндэлгэрийг,

Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн дарга Оросвойн Пүрэвсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Гүндсамбын Пүрэвдорж, Дундговь аймгийн Говь-угтаал сум Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Доржсүрэнгийн Данзансамбуу нарыг,

Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цолоор Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Мөнхжаргалын Базаррагчаа, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн зөвлөх Аюудайн Очир, Монгол Улсын Багшийн Их сургуулийн Физик технологийн сургууль багш Сандуйн Данзан, Монгол Улсын их сургуулийн Алгебрийн тэнхимийн эрхлэгч Содномхорлоогийн Төмөрбат нарыг,

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цолоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Шагдарсүрэнгийн Энхбат, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн дарга Ониогийн Бямбаа, Топуна эмнэлгийн ерөнхий эмч Очирын Эрдэнэчулуун нарыг,

Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор Монгол кино нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, Улсын драмын эрдмийн театрын  жүжигчин Лхагвын Дэмидбаатар, Шилдэг өнгө продакшны жүжигчин Осорын Бат-Өлзий нарыг,

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Монголын Урчуудын эвлэлийн хорооны дархан Жанцангийн Төмөрбаганыг,

Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Батлан хамгаалахын их сургуулийн сургалтын албаны дарга хурандаа Заминдийн Жамъянрагчааг,

Алтангадас одонгоор Бадмаараг хөгжмийн дунд сургуулийн найрал дууны багш Ядамын Алтансувд, МОНЦАМЭ агентлагийн Орон нутгийн албаны удирдагч Шаравын Эрдэнэчимэг нарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Радио телевизийн улсын төсөвт үйлдвэрийн газрын техникч Пүрэвжавын Баясгаланг,

Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах шуурхай салбарын аврагч Батбаярын Үнэнмөнхийг тус тус шагналаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gahhhhh gohhhhh
Elbegdorj shorond yavahaasaa umnu naiz hulgaich dorligjaviigaa aldarshuulaad avch.yamar gaviyatai humuus ve??? bat-uul,dorligjav ch geh shig.aluurchidiin bag..............
2016/07/09 76.232.18.220
Ичихбулчирхай
Баттулга, Дорлигжав гээд ичэх булчирхайгүй болсон нөхөд байнаа байна, ккк
2016/07/08 202.9.40.236
Зоригт
Нийслэлийн ИТХ-ын дарга Дашжамцын Баттулга 4 хурал даргалсан гэж Аж уйлдвэрийн гавьяат ажилтан, Нийслэлийн өмч газрын харилцааны газрын дарга Ш.Темербаатар гавьяат эдийн засагч цолоор гэнээ Эби ичээ
2016/07/08 122.201.31.8
Baya
Harin gants Batolzii l avah ostoi hun ni baina,busdiig ni medehgui ium daa?!
2016/07/08 70.194.72.117
zochin
Harangiin bumburchin yagaad gavyat avdaggui yum boloo?
2016/07/08 213.127.63.231
zochin
Batulziid ugsun n arai l bishee, busad 2 -t bayar hurgie.
2016/07/08 213.127.63.231
irgen
bayar hurgie.harin ni jujigchin batolziid arai zohisongui
2016/07/08 202.21.124.134
  • Recent
  • Most Read
  • Most Comment