8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо

2016-07-08 14:49:00

УИХ-ын чуулган хуралдаж оролцогчид олонхийн саналаар Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг дэмжлээ. Санал хураалтад 70 гишүүн оролцож, 68 нь буюу 97.1 хувь нь саналыг дэмжсэнээр Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо. Уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд  үг хэлж, асуулт асуусан юм.  Чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж дууссаны дараа нам тус бүрээс гурван хүн үг хэлүүлэх горимын санал гарч ийнхүү дэмжигдлээ. Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатаас  УИХ-ын гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын гишүүд үг хэлж, асуулт асуусан байна. Ж.Эрдэнэбат "Ерөнхий сайдын ажлаа аваад хийх хэрэгжүүлэх ажил маш их байна. Хамгийн түрүүнд АСЕМ-д анхаарал  хандуулна. Дараагийн бодох зүйл нь ирэх өвлийн бэлтгэл буюу өвөлжилтийн асуудал. Түүнчлэн өмнө нь эхэлсэн ажлаа дуусгах нь хамгийн  чухал" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл