8o
Улаанбаатар хот
mobile menu

Шагчид наадмын тасалбарыг 80-150 мянган төгрөгийн үнэд хүргэжээ

2016-07-08 15:06:00

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өчигдрөөс буюу энэ сарын 7-ны өдөр худалдаалж эхэлсэн билээ. Иргэд  хамгийн багадаа гурван өдөр зарим нь 4 өдөр хонон өнжин байж тасалбартай болохтой үгүй байна гэдгийг иргэж ярьж байна. Учир нь хоёрхон газраас тасалбар худалдаалж байгаа нь ямар зохион байгуулалтгүй, хүн сурталтай байгааг харуулж байгаагийн нэг  илрэл гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй тасалбар худалдаанд гараад нэг хонож байхад аль хэдийнэ тасалбарыг шаглагдаад эхэлсэн аж. Тодруулбал, тасалбарын үнэ сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл наадмын тасалбар шагийн үнэд хүрч 16 мянгынх нь 80 мянга болж 24 мянгын тасалбарыг 120-150 мянган төгрөгөөр борлуулж байгааг дугаарлан зогсох иргэд ярьж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hun
2s deesh uguhgui bga gesen shte. Yug ni shaglav gej dee.
2016/07/08 103.26.193.2
  • Recent
  • Most Read
  • Most Comment