УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын чуулганы чуулганаар Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасны дагуу Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг хэлэлцэж олонхын саналаар баталлаа. Харин одоо АТГ-ын даргад Х.Энхжаргалыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Асуудалтай холбогдуулан гишүүд Х.Энхжаргалаас асуулт асуух хэсэг үргэлжилж байна.