8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуушуур идэсний дараа юу уувал илүү зохицох вэ

2016-07-09 11:32:20

Үндэсний их баяр наадмын  хуушуурын амт цаана л нэг сайхан. Тиймдээ ч иргэд Төв цэнгэлдэх орж наадам үзэхээс гадна хуушуур идэх нь их. Гэхдээ хуушуурыг ямар уух зүйлээр даруулж идэж болох, ямар зүйлээр идэж болохгүй гэдгийг тэр бүр мэддэггүй. Тиймээс  баяр наадмаа тэмдэлэн өнгөрүүлэх гэж буй иргэд дараах анхааруулга, зөвлөмжтэй танилцана уу.

-ХУУШУУР ИДСЭНИЙХЭЭ ДАРАА ХИЙЖҮҮЛСЭН УНДАА, АЙРАГ, СОГТУУРУУЛАХ УНДАА БҮҮ ХЭРЭГЛЭ-

1. Хоол хүнсээ баталгаат газраас худалдаж авах

2. Хуушуур, хорхог, боодог идсэний дараа хийжүүлсэн ундаа, айраг, согтууруулах ундаа уухгүй байх /ходоод гэдэс, нойр булчирхай өвдөх эрсдэлтэй/

3. Салат зууш хэрэглэхдээ шинээр бэлтгэж хэрэглэх

4. Хэт халууцсаны дараа хүүхдэд хүйтэн ундаа, зайрмаг идүүлэхгүй байх

5. Аюулгүй хоол хүнсний таван зарчмыг баримтлах

-УС, ХЯРАМ, ХАР ЦАЙ, ЦИЙДЭМ ИХ УУХ-

1. Наранд удаан явахгүй байх, сүүдэртэй газар суух

2. Ус, хярам, хар цай, цийдэмийг аль болох их уух

3. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх

4. Нүдний шил, нарны малгай тогтмол хэрэглэх

5. Өндөр настан, даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол уух, гэрээс гарахгүй байх

-ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ 2,4 ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ НЭГ УДААГИЙН САВ, ХАЛБАГА ХЭРЭГЛЭЭРЭЙ-

• Ажилчид ажлын хувцсаар бүрэн хангагдаж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхийг харах

• Хуушуурын мах гарал үүслийн гэрчилгээтэй, шинжилгээнд хамрагдсан түүхий эд болохыг асууж мэдэх боложмтой

• Хоол хүнсийг зөвхөн зөвшөөрөгдсөн цэгээс авах ба бусад газарт явж зарж байгаа хүнсээс татгалзах

• Хүнсэнд 2, 4 тэмдэглэгээтэй нэг удаагийн сав, халбага хэрэглэж буй эсэхийг нягтлах

• Айраг, ундны усыг 1, 5 тэмдэглэгээтэй саванд хадгалж буй эсэхийг нягтлах

Хэрэв зөвшөөрөлгүй газарт хуушуур, шорлог, хүнсний үйлчилгээ эрхэлж байгаатай таарвал мэргэжлийн хяналтын байцаагчид мэдэгдэж газар дээр нь хурааж устгалд оруулах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
The ugly trt
The t I rty
2016/07/09 202.179.31.86
САНАЛ
ХУУШУУР ИДЭХДЭЭ МАХ НЬ ЮУНЫ МАХ ГЭДГИЙГ АНХААР СҮҮЛИЙН ҮЕД НҮДНЭЭС ДАЛД ХЭЦҮҮ БОЛСОН МӨН ТОС НЬ ХЭР ЗЭРЭГ УДААН ХЭРЭГЛЭСЭНИЙГ МЭДХЭД ХЭЦҮҮ ТИЙМ УЧРААС ХУУШУУРАА МАШ ТҮРГЭН ШИНГЭЭХ КОЛА УНАДАА УУ
2016/07/09 202.9.40.161
  • Recent
  • Most Read
  • Most Comment