8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын өдрүүдэд ажиллах хилийн боомтуудын хуваарь

2016-07-09 11:34:34

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болоход хоёр хоног үлдлээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Монгол Улсын авто замын хилийн боомтууд амрах юм.

Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт, Эрээнцавын боомтууд 24 цагаар тус өдрүүдэд амралтгүй ажиллах юм байна. Мөн агаарын замын болон төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллах ажээ. Бусад үед хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд АСЕМ-ийн уулзалттай холбогдсон нэмэлт хязгаарлалт байхгүйг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллэв.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр дагуу БНХАУ-тай хил залгаа боомтууд амрах ажээ. Тодруулбал, Дорнод аймаг дахь Баянхошуу боомт долдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэл, Хавиргын хилийн боомт долдугаар сарын 9-нөөс 18-ныг хүртэл ажиллахгүй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment