Нийслэл Улаанбаатар хотод "Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт" зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 8-ны өдөр А/584 тоот захирамжаар гарсан байна. Уг захирамжид энэ сарын 8-17-ны өдрийн хооронд хязгаарлалт тогтоосон гудамж замуудад /зуны хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж, Богд уулын арын зам/ хүнд даацын ачааны /10 тонноос дээш/ автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг түр хязгаарлахаар болжээ.
Хүнд даацын автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
2016-07-09 13:32:00