8o
Улаанбаатар хот
mobile menu

“Дээлтэй Монгол наадам” 16:00 цагт эхэлнэ

2016-07-10 12:18:00

10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр буюу маргааш 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ. Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллах юм. Наадмын энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаас гадна найруулагчийн шийдлээр зорин ирсэн хэн бүхэнд үзүүштэй урлагийн шоу тоглолт толилуулахаар бэлдэж байна. Өмнөх жилүүдийн адил Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдоос 3 номинацид шилдгүүдээ тодруулж, шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийг шагнах юм. Наадмын үеэр Чингисийн талбайд төрөл бүрийн соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцож амралтын нэг өдрийг Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж өнгөрөөхийг нийслэлчүүддээ уриалж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment