8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуу цахилгаантай бороо орно

2016-07-10 10:40:00

2016 оны 07 дугаар сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон баруун аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, Говийн нутгийн баруун хэсэг, Их нууруудын хотгороор 24-29 градус, бусад нутгаар сэрүүсч 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 20-22 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment