8o
Улаанбаатар хот
mobile menu

Нарийны голын гүүр үерт автжээ

2016-07-10 14:35:00

Өчигдрөөс эхлэн нийт нутгаар дуу цахилгаантай, хүчтэй бороо орсны улмаас  хөдөө орон нутгийн замд саад учраад байна.

Тухайлбал  А26 Улсын дугаартай Баянхонгор - Шаргалжуут чиглэлийн авто зам дээр Баянхонгороос 35 км-т орших, долоон метр урт Нарийны голын модон гүүр үерт автсан байна. Гүүрийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаагаад байгаа аж. Иймд нийт зорчигчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Нарийны голын модон гүүр нь анх 1976 онд ашиглалтанд орж, 1996 онд засвар шинэчлэлт хийгдэж байсан гүүр юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл