8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний их баяр наадмын нээлт эхэллээ

2016-07-11 10:48:00

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж 
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна 
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана 
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж 
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна 
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж 
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ

Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг эхлэхэд бэлэн боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох төрийн их наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

Та бүхэн сайхан наадаарай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл