8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүй долоон худагт цагдаагийн явуулын камер ажиллаж байна

2016-07-11 12:02:00

Хүй долоон худагт 2000 гаруй цагдаагийн алба хаагч нийгмийн хэв журмыг сахиулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Цагдаагийн байгууллага болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид нэмэлтээр гарч байгаа аж.

Цагдаагийн алба хаагчид энэ жил интернэт холболт болон эрчим хүчгүйгээр ажиллах боломжтой явуулын камерын систем, худалдаа үйлчилгээний төвүүдэд суурин хяналтын систем ашиглаж эхэлжээ. Мөн морьт болон нохойт, явган эргүүлээр нийгмийн хамгааллыг сахиулан ажиллаж байгаа аж.

Хүй долоон худагт цагдаагийн бие бүрэлдэхүүн иргэдийг амар тайван наадамлах боломжоор хангахаар 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд гэмт халдлагад өртсөн бол ойр байрлах цагдаагийн хэсэгт бүртгүүлэх боломжтой аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment