Энэ жилийн үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд ес хоног үргэлжилж байгаа билээ. Тиймээс энэ өдрүүдэд хөдөө орон нутгийг зорьж буй иргэд олон хоногоор гэрээ эзэнгүй орхих бол хажуу хөрш айлдаа захиж үлдээх хэрэгтэй. Хэрэв ийм боломжгүй бол харьяа цагдаагийн хэсэгт бүртгүүлэх боломжтой. Ингэснээр хулгайн гэмт хэргээс сэргийлэх, тэмцэхэд чухал үүрэгтэй юм.
Эзэнгүй гэрээ харьяа цагдаагийн хэсэгт бүртгүүлэх боломжтой
2016-07-12 14:58:00