8o
Улаанбаатар хот
mobile menu

НМХГ-ынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2016-07-12 15:58:00

Баяр наадмын үеэр НМХГ-аас 400 гаруй байцаагч хоол үйлдвэрлэлтэй холбоотой аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Өдрийн 12 цагийн байдлаар 100 гаруй кг татсан, муудсан мах илрүүлжээ. Мөн газ ашиглалттай холбоотой зөрчлүүд цөөнгүй гарчээ.  МХГ-аас газраас баяр наадмын үеэр хоол, үйлдвэрлэл, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн ажил үйлчилгээнд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж байна. Энэ үеэр зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг лабораторит шинжилж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд заавар зөвлөгөө өгөн ажиллаж байгаа.  Улсын баяр наадмаар хуушуур хийж борлуулж байгаа байгууллага, иргэдэд зөвшөөрөл олгосон. Харин зөвшөөрөлгүй гар дээрээс хоол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн зөрчлийг газар дээр нь арилган ажиллаж байгаа гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment