8o
Улаанбаатар хот
mobile menu

Aвтомашины хөдөлгөөнд өөрчлөлт орлоо

2016-07-13 10:33:50

Үндэсний их баяр наадам дэлгэр сайхан болж байна. Өнөөдөр Хүй долоо худагт Уяачдын наадам болно. Олон хоног үргэлжлэх баярын амралтын үеэр нийслэл хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдэгдсэн. Наадамтай залгаад Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-тай холбоотойгоор автомашины хөдөлгөөнд зарим өөрчлөлт орж байгаа юм. Тухайлбал, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох долдугаар сарын 13-ны шөнийн 01.00 цагаас долдугаар сарын 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл