8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын үеэр Хүй долоон худагт 12 хүүхэд эцэг эхээсээ төөрчээ

2016-07-13 11:40:00

Хүй долоо худагт баяр наадмын хоёр хоногт 12 хүүхэд эцэг эхээсээ төөрч, цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Соёолон насны уралдааны үеэр нэг ойтой хүүхдээ алдсан гэх эцэг эх цагдаагийн алба хаагчдад хандсан байна. Энд нийт 2000 гаруй цагдаагийн алба хаагчид эмх журам зохицуулж, төөрсөн хүүхдүүдийг эцэг эхэд ньхүргэж өгөх зэргээр ажиллаж байгаа бөгөөд нийт наадамчин олон хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг хүслээ. Гэхдээ өнгөрсөн жилийн наадмаар өдөртөө л 15-20 хүүхэд төөрч байсантай харьцуулахад энэ жил хүмүүс хүүхэддээ илүү анхаарал хандуулж байна гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Neg oitoi xuuxdiig aldana gej yu bdgiin. Oorsdoo l sogtuu soliotoi martaa biz.
2016/07/13 91.141.1.18
  • Recent
  • Most Read
  • Most Comment