8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Уяачдын наадам болно

2016-07-13 10:52:15

Өнөөдөр Хүй долоон худагт Уяачдын наадам болж байна. Жил бүрийн үндэсний их баяр наадмын гурав дахь өдөр ийнхүү уяачид Хүй долоон худагт баяр наадмаа тэмдэглэн хурдан сорио уралдуулан, хүчит бөхөө барилдуулж, цэц мэргэнээ сорьдог билээ.

Ингээд тус наадмын хөтөлбөрийг танилцуулъя.

07:00-09:20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан Хүй долоон худагт

10:30-12:30 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан

13:00-13:05 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар уяачдын наадмыг нээнэ

10:00-15:00 Жороо морины тойргийн уралдаан

13:05-13:20Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13:20-14:20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

14:20-14:30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна

14:00-16:00 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

14:30-15:20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15:20-15:30 Урлагийн тоглолт

15:30-16:30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16:30-16:40 Урлагийн тоглолт

16:40-17:00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17:00-17:30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна17:00-17:50Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

17:50-18:20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18:20-18:40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна

18:40 Хурдан морины салбар хорооны дарга Б.Батсайхан уяачдын наадмыг хаана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл