8o
Улаанбаатар хот
mobile menu

Хурандаа нарыг саатуулжээ

2015-11-11 09:31:00

Тагнуулын ерөнхий газраас ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын дарга асан, дэд хурандаа Н.Адьяа, дэд дарга, хурандаа Ч.Дашдорж нарыг 461 ангид саатуулан хорьсон байна. Тэднийг улсын нууц задруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хилийн тагнуулын газрыг Хил хамгаалах ерөнхий газраас салгаж, Тагнуулын ерөнхий газрын харьяа болгоод ердөө сар гаруйн хугацаа өнгөрч буй. Ийнхүү өөр газар харьяалагдах болж ажил хүлээлцэх, шалгах явцад ноцтой зөрчил илэрсэн бололтой. Улсын нууцтай холбоотой асуудал учир нууцалж байна.  Н.Адьяа 2012 оноос хойш Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад Тагнуулын ерөнхий газрын харьяанд очиход нь ажлаас чөлөөлөгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл