8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэсэгчлэн хаах замуудыг танилцуулж байна

2016-07-13 12:45:00

 

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим замуудыг хаана. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гэндэнгийн гудамж, Олимпийн гудамж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Их тэнгэр цогцолбороос зүүн чиглэл, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Чингис хаан олон улсын нисэх буудал орчим Наадамчдын гудамжны замууд энэ сарын 12-ны 01:00 цагаас эхлэн хааж эхэлсэн байна. Мөн дээд түвшний үндсэн уулзалтаас гадна төрийн айлчлал хийх зочин төлөөлөгчид зорчих үөд Энхтайваны өргөн чөлөө, Төрийн ордны зүүн, баруун тал, Чингисийн өргөн чөлөө, Жамьянгүнийн гудамж, Нийслэлийн гудамж, Их монгол улсын гудамж,  Яармаг, Төв аймаг, Налайх, Тэрэлж чиглэлийн замууд түр хугацаанд цагдаагийн зохицуулалтаар хаагдах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл