8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ-ын алба хаагчид 17 автомашиныг уснаас татан гаргажээ

2016-07-13 14:18:00

Ихэнх нутгаар орсон борооны улмаас иргэдээс ус, шаварт суусан гэсэн дуудлага ирсээр байгааг ОБЕГ-аас мэдээллээ. Долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Онцгой байдлын алба хаагчид ус, шаварт автомашинтайгаа сууж, саатсан гэсэн дуудлагаар ажиллаж 17 автомашиныг уснаас татан гаргаж, 110 гаруй иргэнийг аюулгүй газарт нүүлгэн аюулгүй байдлыг нь ханган ажиллажээ. Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жилийн ой болон Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага долдугаар сарын 10-18-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл