8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын их баяр наадмаар 3 ихэр мэндэллээ

2016-07-13 11:37:40

Энэ сарын 11-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гурван ихэр хүүхэд төрж, аав ээжийгээ баярлуулжээ. Засгийн газрын тогтоолын дагуу энэ жилээс эхлэн гурван ихэр хүүхэд тус бүрт таван сая төгрөг өгөхөөр болоод байна. Монгол улсын хүн амын өсөлтийг дэмжихийн тулд Засгийн газраас ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөв хүртэл насны хоёр ихэр бол хүүхэд бүрт нэг сая, гурав ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт таван сая төгрөг өгөхөөр баталсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
az japgal xvcie
2016/07/13 119.40.103.34
zochin
ulsbold, turbold, amarbold gej bi dotroo nerlie ee
2016/07/13 202.9.41.192