8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Улаанбаатарт бороо орно

2016-07-14 11:06:00

Өнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 17-19 градус дулаан байна Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн зүүн, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment