8o
Улаанбаатар хот
mobile menu

Хязгаарлалтын бүсэд байгаа айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд доорх зүйлийг анхаарна уу

2016-07-14 11:12:36

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гэндэнгийн гудамж, Олимпийн гудамж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Их тэнгэр цогцолбороос зүүн чиглэл, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Чингис хаан олон улсын нисэх буудал орчим Наадамчдын гудамжны замуудыг долдугаар сарын 12-ны 01.00 цагаас эхлэн хаахаар болжээ. Энхтайваны өргөн чөлөө, Төрийн ордны зүүн, баруун тал, Чингисийн өргөн чөлөө, Жамьянгүнийн гудамж, Нийслэлийн гудамж, Их монгол улсын гудамж. Яармаг, Төв аймаг, Налайх, Тэрэлж чиглэлийн замууд түр хугацаанд цагдаагийн зохицуулалтаар хаагдах тул замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч. дээрх хязгаарлалтын бүсэд байгаа айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд доорх зүйлийг анхаарах юм.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч:

- Нийслэлийн засаг даргын захирамжид 07 дугаар сарын 14, 16-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоотой. 15, 17-ны өдрүүдэд сондгой тоотой тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохоор заасныг мөрдөх;

 - Замын хөдөлгөөнд сахилга соёлтой, оролцох цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх. өөрт болон алба хаагчдад хүндрэл учруулахгүй байх;

 - Түгжрэл саатал үүссэн, хөдөлгөөнийг түр хаасан үед дуут дохио өгөх, эсрэг хөдөлгөөнөөр зорчихгүй. нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй, хүлээцтэй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах;

 Хязгаарлалтын бүсэд байгаа айл өрх:

 Тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй аль болох явганаар хөдөлгөөнд оролцох, зөвшөөрсөн маршрут, чиглэлийн дагуу зорчих;

 Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх:

- Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах хаягийн бүртгэл бүхий бичиг баримтыг биедээ авч явах;

Хязгаарлалтын бүсийн гадна байршилтай автомашины зогсоол талбайг ашиглаж, явганаар хөдөлгөөнд оролцох;

 Аж ахуй нэгж байгууллага:

- Үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд хязгаарлах зохицуулалт хийх;

- Ажилчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэх ажлыг дотооддоо зохион байгуулах;

- Тухайн байгууллагад ажилладаг болохыг нотлох баримт бичгийг биедээ авч явах

 - Хязгаарлалтын бүсийн гадна байршилтай автомашины зогсоол талбайг ашиглаж, аль болох явганаар хөдөлгөөнд оролцох

Мөн АСЕМ-ын 11 дүгээр чуулга уулзалт, төрийн айлчлал хийх зочин төлөөлөгчид долдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүрэлцэн ирж хурлын арга хэмжээнд оролцож, төрийн айлчлал хийснээр 17,18-ны өдрүүдэд буцах тул дээрх хугацаанд төлөөлөгчид зорчих үед тодорхой замуудыг бүрэн болон хэсэгчлэн хаана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mgl hun
Chi 4 udur tevchee sport hii ho unaagui bj hudlaa shanalal
2016/07/15 37.167.90.120
Uuuuuu
Hutsvaa ger luu gee unaagaar ch yvj bolohgui hutsvaa neeree ....
2016/07/14 59.153.113.82