АСЕМ-ын дээд түвшний уулзалт энэ сарын 15, 16 нд манай улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах билээ. Энэхүү уулзалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор 7 дугаар сарын 13-ны өдрийн 01:00 цагаас 16-ны өдрийн 23:30 цаг хүртэл “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нэвтрэх автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийгдэж байгаа тул олон улсын нислэгийн зорчигчдыг угтан авах, үдэн гаргах үйл ажиллагаа Буянт-Ухаа Спорт цогцогборт зохион байгуулагдана. Тус цогцолбор дээр Олон улсын нислэгээр явах зорчигч, ачаа тээшийн аюулгүй байдлын үзлэг хийж “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу тусгай автобусаар хүргэх ба олон улсын нислэгээр ирж буй зорчигчдыг “Чингос хаан” Олон улсын нисэх буудлаас тусгай автобусаар Буянт-Ухаа спорт цогцолборт хүргэнэ. Энэ хугацаанд Орон нутгийн нислэгээр зорчигчдын явах, ирэх үеийн үйл ажиллагаа Зэвсэгт хүчний 303 дугаар анги дээр зохион байгуулагдана.
Олон улсын нислэгээр зорчих зорчигчдын анхааралд
2016-07-14 12:35:00