Энэ сарын 11-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гурван ихэр хүүхэд төрж, аав ээжийгээ баярлуулжээ. Засгийн газрын тогтоолын дагуу энэ жилээс эхлэн гурван ихэр хүүхэд тус бүрт таван сая төгрөг өгөхөөр болоод байна. Монгол улсын хүн амын өсөлтийг дэмжихийн тулд Засгийн газраас ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөв хүртэл насны хоёр ихэр бол хүүхэд бүрт нэг сая, гурав ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт таван сая төгрөг өгөхөөр баталсан юм.
Энэ сарын 11-ны өдөр 2 ихэр мэндэлжээ
2016-07-14 14:45:00