8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймгийг Засгийн газар анхааралдаа авлаа

2016-07-14 11:54:00

Энэ сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт хүчтэй аадар бороо орсоны улмаас үер бууж, 160 гаруй өрх айлын 600 гаруй иргэн үерт автаж орон гэргүй болж гамшгийн хэмжээнд хүрсэн харамсалтай мэдээллийг өчигдөр ОБЕГ-аас өгсөн билээ. Аймгийн онцгой байдлын хэлтсээс анги, алба хаагчид гарч өдөр шөнөгүй ажиллан байж иргэдийг боогдсон ус үерээс татан гаргаж, аюулгүй газарт орон байраар хангасан байгаа юм. Харин харамсалтай нь нэг хүүхэд устай нүхэнд ойчиж амиа алдсан хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа ажээ. Баян-Өлгий аймгийн удирдлагууд болон Онцгой байдлын газраас нь Монгол Улсын Засгийн газраас тусламж авахгүй хэмээн мэдэгдсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл эл мэдээлэл ташаа юм байна. Өнөөдрөөс эхлэн Засгийн газрын зүгээс анхааралдаа авч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр аймгийн үерт өртсөн иргэд, айлд туслалцаа үзүүлэх арга хэмжээ авч эхлэх болсноо мэдэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Японд нэг газар нь газар хөдөлхөд ерөнхий сайд нь тэр дороо л очиж нөхцөл байдалтай нь биечлэн танилцаж хүн ардтай нь уулзаж ТВ-ээр гарч байсан да манайхан тийм улсын томчуудаас суралцмаар юм аа
2016/07/17 103.229.120.144
зочин
Баян-Өлгийд ерөнхий сайд Эрдэнэбат очиж нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцах хэрэгтэй шүү дээ, гамшиг болчихоод байхад соёолон морь үзээд ТВ-ээр гарч байсан
2016/07/17 103.229.120.144
bayan-ulgii tuslamjaar yadag yum be.0oorsdoo tomorj bnlee
hh
2016/07/14 202.21.106.159
naraa
udii boltol yugaa hiitsgeej bgaa yum
2016/07/14 121.163.48.25
Гүүрний
Бас л маш удаан ажилладаг толгой байна шүү !!!
2016/07/14 66.87.80.146