8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхааруулга: Үер буусны улмаас гурван хүүхэд амиа алджээ

2016-07-14 15:15:00

Баяр наадам, амралтын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас уруйн үер буух, гол, мөрний усны түвшин нэмэгдсэнээс иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан усанд осолдож амь насаа алдах тохиолдол олон гарлаа. Тухайлбал: Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ, Төв, нийслэлийн Баянзүрх, Багануур Налайх, Хан-Уул дүүрэгт 8 удаагийн тохиолдлоор 10 хүн амь насаа алдсан (үүнээс бага насны 5 хүүхэд) байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Орхон аймгийн Баян-Өндөр суманд аадар бороо орж уруйн үер буусны улмаас 4-11 насны 3 хүүхэд амь насаа алдсан.Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ихэнх нутгаар, 15, 16-ны өдөр зүүн аймгуудын нутгаар, 16-ны өдөр баруун аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу газар амрах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
...
стандарт бус шавар блокуудыг одоо л хорих хэрэгтэй. Өлгий гэлтгүй казар иргэд оршин суудаг бусад аймагт ч аймшгийн үзэмжгүй, хашаандаа зүгээр л тоглоом шиг цутгачихсан шавар тоглоомоор яах ийхийн зуур
2016/07/15 202.9.40.39
  • Recent
  • Most Read
  • Most Comment