8o
Улаанбаатар хот
mobile menu

Нарантуул зах энэ сарын 20-ны өдрөөс ажиллаж эхэлнэ

2016-07-15 11:55:00

Баяр наадмын өдрүүдэд худалдааны үйлчилгээний газруудын ихэнх нь амарсан. Одоогоор хүнсний сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна. Харин томоохон зах, худалдааны төвүүд амарч байна.

 “Нарантуул” худалдааны  төв  07 дугаар сарын 10 -нд 10.00 – 19.00 цагт ажиллаж,  07 дугаар  сарын 11–19-ний өдрүүдэд амарч 07 дугаар  сарын 20–ны өдрөөс эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд  09.00 -19.00 цагт ажиллаж,  07 дугаар сарын 11-17-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж, 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт  ажиллаж,  07 дугаар сарын 11-17-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 07 дугаар сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15–ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд  амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл