Үндэсний их баяр наадмаар бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх явдал их гардаг. Тэгвэл энэ жилийн баяраар багачууд хүүхдүүд төөрөх нь буурсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Баярын хоёр өдрүүдэд нийт 66 хүүхэд дагуулж явсан эцэг эхээсээ төөрсөн байсныг цагдаагийн алба хаагчид эцэг эхэд хүлээлгэн өгчээ. Түүнээс гадна энэ жилийн баяр наадмаар цагдаагийн алба хаагчдаас нэгэн санаачлагыг гаргаж бага насны хүүхдүүдийн бугуйнд аав ээжийнх нь гар утсны дугаарыг бичээд зүүгээд өгчихдөг бугуйвч хийж автобусны буудлууд дээр бага насны хүүхдүүдэд тараасан байна.
66 хүүхэд эцэг эхээсээ төөрчээ
2016-07-15 12:15:00