
Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Уг уулзалтыг гадаад дотоодын нийт 700 гаруй сэтгүүлч сурвалжилж байна. Тухайлбал, гадаадын 612, дотоодын 124 сэтгүүлч АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах эрх авсан юм. Хурлын үйл ажиллагаа болон бусад дагалдах арга хэмжээг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Монголын 14 телевиз хамтран шууд дамжуулж байна. Сэтгүүлч, сурвалжлагчид АСЕМ-ын дээд түвшний уулзалт болж буй Шангри-Ла зочид буудалд тусгайлан зассан “Пресс төв”-д ажиллаж байна. АСЕМ-ын угтан авах ёслол болон нээлтийн үйл ажиллагааг хэвлэлд нээлттэй явуулж, үндсэн болон дагалдах хурлуудыг хаалттай явуулахаар төлөвлөжээ. Мөн холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлах төлөвтэй байна.