8o
Улаанбаатар хот
mobile menu

АСЕМ-ийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ

2016-07-15 11:38:16

АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийж, уулзалтын явцын талаар мэдээллээ. Дээд түвшний уулзалтыг нээж эхлээд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ, Япон улсын Ерөнхий Сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар үг хэлсэн байна. Мөн Европын холбооны төлөөлөгчид, Европын холбооны Ерөнхийлөгч, Европын Зөвлөлийн дарга, Францын Ерөнхий сайд нар үг хэлжээ.  Уулзалтанд үеэр төлөөлөгчид Францад болсон террорист халдлагад эмгэнэл илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Дарга М.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон парламентын түншлэлийн тухай мэдээлэл хийлээ.Уулзалтад оролцогчид сүүлийн 20 жилд АСЕМ-ын хийсэн ажлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд ирэх 10 жилд хэрхэн ажиллах талаар санал солилцсон байна. АСЕМ нь хоёр тивийн уялдаа холбоо, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой талаар хурлын үеэр онцоллоо. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ хэрэгтэй, чухал ач холбогдолтой улс төрийн яриа хэлэлцээрийн тавцан байсан гэж төлөөлөгчид ярьж байна. Үүгээр зогсохгүй АСЕМ-д багтдаггүй бусад Ази Европын улс орнууд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай Л.Оргил мэдээллээ. Дашрамд дурьдахад, өнөөдрийн уулзалт хоёр үндсэн хэсгээс бүрдэх юм байна. Нэгдсэн хуралдаан I “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвээр явагдаж, Нэгдсэн хуралдаан II-аар “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр явагдах аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл