8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал худалдаалах түр цэг ажиллаж байна

2016-07-15 13:58:00

Мал худалдаалах түр цэг Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу долдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 11 дүгээр хорооны Ургах наран хорооллын зүүн хэсэгт ажиллах байна. Ингэснээр зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахыг хоригложээ. Засаг даргаас өгсөн үүргийн дагуу байгуулагдсан Мал худалдаалах цэгт одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 35 иргэн өдөрт 200-300 мал худалдаалж байгаа юм байна. Тус түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ийн Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэн үзлэг тандалт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавьж ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Зөвхөн хүчит Шонхор захад махны худалдаа явагддаг нь буруу. Улаанбаатар хот руу орж ирдэг 4 зүг бүрд 4 улиралын турш ажилдаг зах төвүүдийг барьж байж ченжүүдийн гар дамжсан өндөр үнэтэй мах үгүй болно
2016/07/17 202.70.46.212
Зочин
Ингэх л хэрэгтэй. Мал аж ахуйн орон байж малын болон махны худалдааг дээд зэргээр хөгжүүлэх хэрэгтэй. Худалдаа хийх орчинг нь хөгжүүлж байж мал өсгөх сонирхол нь өснө. Одоо урд зүгт байгуулах нь зөв
2016/07/17 202.70.46.212