
Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багийн нутагт энэ сарын 13-ны шөнө дуу цахилгаантай бороо орж, хүчтэй аянга буужээ. Аянга тус багт оршин суух малчин Б-гийн хотонд аянга бууж, С /эм.18н/ нь аянганд цохиулж нас барсан мөн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, дөрвөн үхэр, 80 тооны бог мал үрэгдсэн байна. Энэ мэдээллийг онцгой байдал, цагдаагийн газрынхан авч хэргийн газар ажиллахаар явжээ.



