8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгаас цагдаагийн алба хаагчдыг нэмэлтээр авчирчээ

2016-07-15 15:15:00

Төрийн их баяр наадам өндөрлөж, АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалтуудтай өдрүүд үргэлжилж байна. АСЕМ-ийн үеэр цагдаагийн алба хаагчид гадаадын зочдын аюулгүй байдлыг хангах, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой хотын төвөөр хамгаалалтад гарсан байгаа билээ. Энэ үеэр нийт 5000 гаруй алба хаагчид албан үүргээ гүйцэтгэх юм. Тэгвэл орон нутгаас алба хаагчид татагдан оролцож байгаа ажээ. Тодруулбал, орон нутгийн цагдаагийн хэлтсүүдээс 570 алба хаагч нэмэлтээр иржээ. Мөн сайн дурын 150 хүн, олон нийтийн цагдаа, урамшуулалт эргүүлүүд ажиллана. Залуус маань энэ ажилд хувь нэмрээ оруулах гэж олноор хандсан байсан. Тэднээс сонгон шалгаруулалтаар 150-ийг шилж авсан. Түүнчлэн 321 чиглэлд 600 гаруй алба хаагч эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл