Өнгөрсөн шөнөөс Туркт үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн ГХЯ тус улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа хандан сэрэжлүүлэг гаргасан. ГХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан н.Батхишигээс Трукт байгаа монголчуудын талаар тодрууллаа. Тэрээр "Манайхан Турктэй холбогдохоор ажиллаж байна. Туркт монголын 3500 гаруй иргэн байгаагаас 200 орчим нь Анкара хотод, ихэнх нь Истанбулд оршин суудаг. Бид Турктэй холбогдсон даруйдаа эргэн тодорхой мэдээлэл өгөх болно" гэжээ. Мөн үүнтэй холбоотойгоор ГХЯ-наас Туркт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргалаа.
Туркт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргалаа
2016-07-16 13:42:00