АСЕМ-ын дээд түвшний XI уулзалт өнөөдөр өндөрлөж байгаатай холбогдуулан АСЕМ-ын зочдын байрлаж багаа хотхон руу явах Улаанбаатараас Налайх, Тэрэлж чиглэлийн замыг өнөөдөр түр хугацаанд цагдаагийн зохицуулалтаар хэсэгчлэн хаах болсныг Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хаагдаж болзошгүй замыг сонгохгүй байхыг зөвлөж байна.
Налайх, Тэрэлж чиглэлийн замыг өнөөдөр хэсэгчлэн түр хаахаар болжээ
2016-07-16 13:53:23