8o
Улаанбаатар хот
mobile menu

17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байна

2016-07-16 13:15:00

Орон даяа тарваган тахлын эсрэг вакцинжуулалт хийж амжаагүй байтал зарим аймгуудад уг халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Тодруулбал, Баян-Өлгий, Хөвсгөл аймагт тарваган тахал өвчин гарчээ. Тиймээс хөдөө гадаагуур аялж зугаалж амарч яваа иргэдийг тарваган тахлын голомттой газраас мах идэхгүй байхыг анхааруулж байна.

Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байгаа тул улсын хэмжээнд энэхүү тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 18-28-ны хооронд зохион байгуулна.

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрах шаардлагатай бөгөөд вакциныг 6 наснаас дээш насныханд тарих заалттай аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment