8o
Улаанбаатар хот
mobile menu

Режеп Тайип Эрдоган: Төрийн эрхийг эргэн гартаа авснаа зарлалаа

2016-07-16 14:35:34

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган цэргийн хүчээр төрийн эрхийг авах оролдлого дуусгавар болж, Засгийн газрыг эргэн хяналтандаа авсан тухай мэдэгдэл хийлээ. Эрдоган уг хуйвалдааныг улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн Фетхуллах Гюлен зохион байгуулсан хэмээн буруушааж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм. Тэрээр “Таны энэ улс орон болон үндэстэнд үзүүлсэн урвалт чинь хангалттай. Зориг байвал, чаддаг юм бол эх орон руугаа хүрээд ир. Энэ улс орныг үймээн, самуунд хүргэх санаа чинь хэзээ ч бүтэхгүй” хэмээн хэлсэн байна. Бослогын үеэр 42 хүн амиа алдсаны ихэнхи нь цагдаа хүчний байгууллагынхан байжээ. Туркийн хамгийн нөлөө бүхий сэтгэгчид тооцогддог зохиолч, номлогч Фетхуллах Гюлен 1999 онд АНУ руу явж, түүнэээс хойш Туркэд ирээгүй юм. Гюллен орчин үеийн Туркийн Исламын ирээдүй, хувь хүний хүмүүжил, хөгжил, боловсрол зэрэг олон асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэгт оролцдог хүн билээ. Ерөнхийлөгч Эрдоган түүнийг нийгэм, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлсөн “Хизмет” хөдөлгөөнийг өрнүүлж, Засгийн газрыг түлхэн унагаах зорилготой гэж үздэг. Харин Фетхуллах Гюлен Турк улсыг нэг намын засаглалтай, улмаар нэг хүний эрхэнд орсон улс болсон хэмээн шүүмжлэлтэй ханддаг юм.  Тэдний харилцаа 2013 онд Эрдоганы ойр дотнын хүмүүстэй холбоотой авлигын хэрэг олон нийтэд ил болсны дараа муудсан юм. Энэ дуулиант хэргийн уршгаар гурван сайд, 1000 гаруй цагдаагийн ажилтан, шүүгч огцорч байсан удаа бий. Түүнээс гадна 2014 онд Туркийн аюулгүй байдлын албаныхан Фетхуллах Гюлентэй холбоотой сонин, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 23 хүнийг баривчилж байсан бөгөөд Эрдоган уг үйлдлийг Засгийн газрыг түлхэн унагахаар хамссан хүмүүсийг баривчилсан хэмээн тайлбарлаж байсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment