Ази, Европын дээд түвшний 11-р уулзалтын үеэр замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх таслан зогсоох зорилгоор энэ сарын 14-ний өдрөөс эхлэн авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронг тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулсан билээ. Харин уг хязгаарлалт өнөөдрөөс буюу энэ сарын 18-наас хэвийн горимдоо шилжиж эхэллээ.