
АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр буюу энэ сарын 18-ны өдөр хуралдах тов гараад байгаа билээ. Хуралдааны товын дагуу АН-ынхан өнөөдөр намын шинэчлэлийн асуудлаа ярилцахаар болсон байна. Ингэхдээ намын дүрмийн шинэчлэлийг Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээр хэлэлцүүлнэ гэсэн мэдээлэл бий. Мөн өнөөдрийн ҮЗХ-ны хуралдаанаар АН-ын Их хурлын товыг гаргаж магадгүй гэнэ.



