8o
Улаанбаатар хот
mobile menu

200 гаруй сая төгрөгийн хахууль авч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ

2016-07-18 10:33:00

Их хэмжээний хахууль авч, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Б-нь БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авч байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан байна. Тэрээр уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б,Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байна. Мөн БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Сэжигтнээс бэлэн мөнгө болон бусад нотлох баримтыг Цагдаагийн байгууллагын алба хаагчид хураан авч АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Odoo pvrevdavaa tatah heregtei. Batsvhiin ham shde. Zahiramjuudiig shvvhed l garaad irne
2016/07/19 59.153.113.47
Kkk
Ed chin bvleg shdee. Ali hezee baridag baisiim
2016/07/19 59.153.113.47
Иргэн
Иргэдэд өгөх ёстой газрыг ингэж л луйварддаг байх нь.Цахим үнэмлэх луйварчдад л ашигтай.
2016/07/18 202.179.25.245
Pupo
Irgen hun amidraad 20 jil bolj bgaa gazraa bichig barimtiig ni away geheer uguhgui .Ter darga Batsukh bolon doorhi humuusiig bugdiig ni turuus huuj shorond ni suulga.
2016/07/18 103.57.92.31
КК КК
Ажлаа сайн хийж байгаад баяр хүргэе. Цагдаа, АТГ цаашид ажлаа улам сайн хийгээрэй.
2016/07/18 43.250.124.66
Иргэн
АН баларч байнадаа
2016/07/18 122.201.22.168
  • Recent
  • Most Read
  • Most Comment