
БЗД-ийн 24-р хороо "Жаргалантын ..-р гудамжинд хутгалуулсан хүн байна" гэсэн мэдээллийг энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад БЗД-ийн 13-р хороонд суух 33 настай эрэгтэй О-г Жаргалантын ..-р гудамжны задгай тоотод суух 44 настай эрэгтэй П нь согтуурсан үедээ эхнэртэйгээ хардан маргаж цээжний зүүн хэсэгт хутгалж амь насыг нь хохироосон байжээ. Одоогоор сэжигтнийг хориж, хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.



