8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Пүрэвсүрэн: Бид 21 тэрбум төгрөгөөр АСЕМ-ыг зохион байгуулж чадлаа

2016-07-18 11:46:00

Энэ сарын 15-16-ны хооронд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү уулзалтад оролцсон гадаадын төлөөлөгчид зохион байгуулалт сайтай, үр дүнтэй уулзалт болж чадлаа гэж дүгнэсэн юм. Харин энэ сарын 15-ны өдөр зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр АСЕМ-аар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ талаар Гадаад Хэргийг сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр энэ талаар  "Энэхүү уулзалтад зориулж улсын төсвөөс 2014, 2015 онд тодорхой хөрөнгө батлаагүй, харин 2016 онд нийт 21 тэрбум төгрөг баталж өгсөн. Өчигдөр энэ сарын 15-ны өдөр гарсан АСЕМ-аар хамаагүй их хөрөнгө зарцуулсан гэх ташаа мэдээлэл. Бид 21 тэрбум төгрөгөөр АСЕМ-ыг зохион байгуулж чадлаа. Тус хөрөнгөөр бид цагдаагийн 51 машин, заал түрээслэх, зарим зочдын замын зардал, буудлын төлбөрийг төлөх гэх мэт бүхий л зардлыг зохицуулсан. Мэдээж энэхүү хурлыг зохион байгуулахад гаднаас материаллаг болон материаллаг бус тусламжийг үзүүлсэн байгаа. Харин АСЕМ-ын төлөөлөгчдийн нислэг, зочид буудал, худалдан авалт, үйлчилгээ зэргээс Монголын эдийн засагт 8-10 сая ам.долларын ашигтай байх болно гэж бид тооцоолсон. Энэ талаар албан ёсны тоог энэ сард багтааж мэдээлэхээр тооцоолж байна. Учир нь АСЕМ-ын мэдээллийн төв, хэсгийн ажлын алба нь энэ сарын 30-наас эхлэн татан буугдах болно" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Олсон ашиг нь илүү гарнаа тэнэгүүдээ битгий голоо цохицгоогоод бай. АСЕМ зохион байгуулахад гаднаас зөндөө мөнгө орж ирсэн. Улс орны нэр хүнд аялал жуулчлалын ашиг гээд
2016/07/19 139.5.219.159
зочин
энэ хүн яагаад худлаа ярьдаг байна Иргэний нисэх гэхдэл АСЕМын нэрээр 50 тэрбум төгрөг зарцуулсан шүү дээ
2016/07/18 150.129.141.207
Болд
Нэг өрөө байр тавин сая төгрөг гэж тооцвол, 1 тэрбум төгрөгөөр 20 айл, 21 тэрбум төгрөгөөр 420 айл байртай болох байсан ба нэг өрх 4 хүнтэй гэж тооцвол 1680 хүн орон гэртэй болох байжээ.
2016/07/18 202.9.41.29
Ягшдээ
Нэг наст цэцэг бродюр явган хvний зам гээд ороогvй олон ажлын менге байнаа байна
2016/07/18 122.201.22.168
зочин
танил тал ахдүү нараа гадаадад томилсон тэнэг зайл зайл
2016/07/18 183.81.171.135
Zochin
Hairan mongo 21-n tsetserleg barichihguidee
2016/07/18 59.153.114.64
зочин
Та нарын үгэнд үнэмшлээ юуууу?
2016/07/18 103.23.51.2
  • Recent
  • Most Read
  • Most Comment