8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусламжийн цуваа Баян-Өлгий аймагт очлоо

2016-07-18 11:56:38

Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон хүмүүст туслах тусламжийг цуваа энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн билээ. Уг цуваа өнөөдөр Баян-Өлгий аймагт очсон байна. Тусламжийг цувааг Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Г.Бямбарагчаагаар ахлуулсан ажлын хэсэг хүргэжээ. Нийт 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачааг Баян-Өлгий аймагт хүргүүлээд байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment