Хөвсгөл, Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрчээ. Тиймээс хөдөө орон нутагт руу аялал зугаалгаар явж буй иргэдийг тарваган тахлын голомттой газраас мах идэхгүй байхыг анхааруулж байна. Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм. Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байгаа ажээ. Дашрамд дуулгахад өнөөдрөөс эхлэн 28-ны өдрийг дуустал тарваган тахлын эсрэг дархлаажуулатын вакцин хийж эхэллээ.